Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Эбэг” ХХК-ийн өргөдөлд дурдсан Батноров сумын “Бурхант” нэртэй 397.96 га талбай нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Арван гуравдугаар хуралдааны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 13 дугаар тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Арван гуравдугаар хуралдааны “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг нэмж тогтоох тухай” 05 дугаар тогтоолоор батлагдсан Бурхантын булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байх тул “Дэмжихгүй” санал гаргав.