Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай

Огноо: 2024-05-07 Дугаар:2024.05.02.№05 Нээгдсэн:153

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй,  ашиглалтын хугацаа дууссан, сэргээн засварлах боломжгүй болсон ашиглалтын шаардлага хангахгүй, засвар хийхэд эдийн засгийн хувьд ашиггүй 32 нэр төрлийн 534,889,597.00 (таван зуун гучин дөрвөн сая найман зуун наян есөн мянга таван зуун ерин долоон) төгрөгийн балансын үнэтэй, 407,003,816.00 (дөрвөн зуун долоон сая гурван мянга найман зуун арван зургаан) төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, 127,885,781 (нэг зуун хорин долоон сая найман зуун наян таван мянга долоон зуун наян нэгэн) төгрөгийн үлдэх өртөгтэй хөрөнгийг актлахыг зөвшөөрч, жагсаалтыг хавсралтаар батлав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%