Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орон нутгийн тусгай хамгаалалттай газраас тодорхой хэсгийг чөлөөлөх тухай

Огноо: 2024-06-21 Дугаар:2024.06.07.№03 Нээгдсэн:91

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Арван зургаадугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор батлагдсан Мөрөн, Баянхутаг сумдын нутаг дэвсгэрт хамаарах Хэрлэн гол нэртэй орон нутгийн тусгай хамгаалалттай газраас Улсын чанартай зам, гүүрийн барилгын бүтээн байгуулалтанд зориулж тодорхой хэсгийг чөлөөлөв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%