Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

Огноо: 2024-06-21 Дугаар:2024.06.07.№05 Нээгдсэн:101

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 нэр төрлийн 195,767,525.00 (нэг зуун ерин таван сая долоон зуун жаран долоон мянга таван зуун хорин таван) төгрөгийн балансын үнэтэй, 63,773,721.00 (жаран гурван сая долоон зуун далан гурван мянга долоон зуун хорин нэгэн) төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, 132,083,804 (нэг зуун гучин хоёр сая наян гурван мянга найман зуун дөрвөн) төгрөгийн үлдэх өртөг бүхий үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрч, жагсаалтыг хавсралтаар батлав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%