Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Огноо: 2024-06-21 Дугаар:2024.06.07.№07 Нээгдсэн:80

Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2023 оны орлогын гүйцэтгэлийн  нийт дүнг 69 728 838 211.65 /Жаран есөн тэрбум долоон зуун хорин найман сая найман зуун гучин найман мянган хоёр зуун арван нэгэн төгрөг жаран таван мөнгө/, төсвийн  зарлагын гүйцэтгэлийн  нийт дүнг 70 976 810 341.61 /Далан тэрбум есөн зуун далан зургаан сая найман зуун арван мянга гурван зуун дөчин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө/-өөр тус тус батлав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%