Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

Огноо: 2024-12-13 Дугаар:2024.12.03.№09 Нээгдсэн:18

 

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 21 нэрийн 93,937,560 (Ерэн гурван сая есөн зуун гучин долоон мянга таван зуун жар) төгрөгийн балансын үнэтэй, 62,644,064 (Жаран хоёр сая зургаан зуун дөчин дөрвөн мянга жаран дөрөв) төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, 31,293,486 (Гучин нэгэн сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуун наян зургаа) төгрөгийн үлдэх өртөг бүхий үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрч, жагсаалтыг хавсралтад дурдсанаар баталлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%