Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хороодын дарга нарыг сонгож, батлах тухай

Огноо: 2024-12-26 Дугаар:2024.12.19.№02 Нээгдсэн:112

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн олонхын санал авсан Дамдины Батболдыг Хууль, эрх зүй, Нутгийн удирдлагын хорооны даргаар Цэрэндагвын Амгаланбаатарыг Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн хорооны даргаар, Жамбалсүрэнгийн Равжихыг Нийгэм, хүний хөгжлийн хорооны даргаар, Гомбосүрэнгийн Тайванжаргалыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар, Дэлэгдондовын Энхзаяаг Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хорооны даргаар тус тус сонгож, батлав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%