Монголын түүх, соёлын үнэт санг хадгалсан Биндэръяа хан уулын Рашаан хадны цогцолбор дурсгалт газрыг олон нийтэд сурталчлан таниулах, хадгалж хамгаалах, Монголчуудын төрт ёсны бэлгэдэл “Төрийн тамга”-ыг хэрэглэх, түших, хадгалах, залах зан үйлийн уламжлалыг сэргээн өвлүүлэх, дээдлэн хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Тамгат шүтээн” тахилга, ёслолыг 4 жил тутам зохион байгуулахаар тогтоон баталлаа.
