Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үйл явдлын мэдээ


нийт 323

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

2021-11-01 6105
Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан аймгийн БСУГазар хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ын 1-5 ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан. Тус уралдаанд 15 сумын ЕБС-ын 1-3 ангийн сурагчдын 465, 4-5 ангийн сурагчдын 322, анги нэр бичигдээгүй 8 нийт 795 бүтээл ирсэн байна. Аймгийн ИТХ, БСУГазар , мэргэжлийн багш нараас бүрдсэн ажлын хэсэг ирсэн бүтээлүүдэд эхний шатны шалгаруулалт хийж удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийг хангасан 1-3 ангийн сурагчдын 18 бүтээл, 4-5 ангийн 20 бүтээлийг дараагийн шатны шалгаруулалтад оруулахаар боллоо. Эхний шатанд шалгарсан 38 бүтээлийг кодлон цахим хуудсанд байршуулах бөгөөд иргэдийн саналыг авч ажлын хэсгийн өгсөн оноон дээр нэмж үнэлэх юм. Цахим хуудасны үнэлгээг тооцохдоо зөвхөн Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал пеиж хуудсанд тухайн зурагт өгсөн like -ны тоогоор үнэлгээг нэмэгдүүлэх юм.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ 1-3 АНГИЙН СУРАГЧДЫН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГАРСАН 18 БҮТЭЭЛД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021-11-01 6405
“Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарласан гар зургийн уралдаанд ирүүлсэн 1-3 ангийн сурагчдын эхний шатны шалгуруулалтад тэнцэн 18 бүтээлийг танилцуулж байна. Иргэд та бүхэн бүтээлтэй танилцаж like дарж бүтээлд санал өгөх юм. Нэг хүн хэдэн ч бүтээлд санал өгч болох бөгөөд та бүхний ирүүлсэн 1 like 1 оноод тооцогдож ажлын хэсгээс өгсөн эхний шатны шалгаруулалтын оноон дээр нэмэгдэх юм. Саналыг 2021 оны 10-р сарын 27-ны 17 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн албан ёсны пейж хуудсаар авах бөгөөд 17 цагт мэдээлэл хаагдана. Шалгарсан бүтээлийг сурталчилгааны загвар болгон нийтэд сурталчилна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 14-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-11-01 6000
Өнөөдөр буюу 2021.11.01-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р хурал цахимаар өргөтгөсөн байдлаар хуралдаж 5 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд ээлжит зургаадугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулах тов тогтоох тухай, Төрийн шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЛАА

2021-10-26 5962
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хуралдаан 2021 оны 10-р сарын 20-ны өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдааныг 2021 оны 11-р сарын 03-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр хуралдуулахаар товлолоо.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-10-20 5487
Өнөөдөр буюу 2021 оны 10-р сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хурал танхим болон цахимаар зохион байгуулагдаж 72.2 хувийн ирцтэй хуралдаж нийт 9 асуудал хэлэлцлээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-10-20 5507
Өнөөдөр буюу 2021 оны 10-р сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хурал танхим болон цахимаар зохион байгуулагдаж 72.2 хувийн ирцтэй хуралдаж нийт 9 асуудал хэлэлцлээ.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2021-10-20 6165
Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан аймгийн БСУГазар хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ын 1-5 ангийн сурагчдын дунд 2021.10.18-22-ны өдрүүдэд гар зургийн уралдаан зарлаж байна.

ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2021-10-13 5662
Тусгайлсан чиг үүрэг бүхий Төрийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг өнөөдөр боллоо. Тус өдөрлөгөөр байгууллагууд үндсэн чиг үүргийн дагуу хууль тогтоомж, журмын талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, зарим үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллалаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэлээ.

МОДНЫ НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ

2021-10-13 5817
Аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын санаачилсан 8 түмэн мод тарих аянд нэгдэж 2021 оны хавар ИТХ-ын нэрэмжит төгөл байгуулж 1000 мод тарьсан. ИТХ-ын ажлын албанаас хавар тарьсан модны ургалтыг шалгаж цаашид ургах боломжгүй болсон модыг хүрааж шинээр 140 хайлаас суулгаж намрын нөхөн тарилт хийлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

2021-10-13 5672
Гурвансайхан сумын ахмад багш Д.Сэрээнэнг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН одонгоор шагналаа. Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 25 жил ажиллаж олон зуун шавь нарыг эрдэм номын замд хөтөлж, сурган хүмүүжүүлсэн ахмад багш билээ. Ахмад багш Сэрээнэнгийн ажлын амжилтыг төр засгаас үнэлж, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал, “Багшийн гавьяа” одон, Монгол ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, Боловсролын яамны “Эрдмийн цагаан лавай “ хүндэт тэмдэг, Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг, ”Ахлах багш” цол тэмдэг, Боловсролын байгууллагын 80, 90 жилийн ойн медаль, Алдарт эхийн 1,2-р одон, Дундговь аймгийн хүндэт тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан,Хөдөлмөрийн хүндэт медаль зэргээр шагнажээ.

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2021-10-13 5616
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10, 11-р хурал цахимаар хуралдлаа.Тус хурлаар хөрөнгө актлах тухай, хөрөнгө данснаас хасах, бүртгэх тухай, Төрийн одон медалиар шагнах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-10-06 5918
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан ахмадуудын шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нар гардуулж өглөө.

ТАЛАРХАЛ

2021-08-27 6713

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%