Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үйл явдал


нийт 496

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-11-27 1313
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг Улсын хэмжээнд 2020оны 11 дүгээр сарын 25ны өдрөөс эхлэн “ЯГ ОДОО ЯРИЛЦЪЯ, МЭДЭЭЛЬЕ, ОРОЛЦЪЁ” уриатай зохион байгуулж эхэллээ. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир нар хамтран 21 аймаг, нийслэл , 9 дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар , аймаг дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай цахимаар хуралдлаа. Энэхүү хуралд Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М.Энхтөр, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Т.Ганзориг болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ” 16 хоногийн аянаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл , ялгаварлан гадуурахын эсрэг бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх,түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%