Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭДЭЭ


нийт 518

✅ ХЭНТИЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2025-05-28 48
✅ Өнөөдөр /2025.05.28/ Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Баярхүү, Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын дарга Г.Лхагвабаатар, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга М.Хишигбаяр, Барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Бишрэлт, Геологи уул уурхай хяналтын улсын ахлах байцаагч Ө.Маналжав, Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Буянбат нар “Си Эйч Би Жи” компанийн зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж хайрга татан авалт өдөрт үйлдвэрлэж буй зуурмаг тоо хэмжээ болон зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэх хяналт тавин ажиллаа.

🌈 “ХҮҮХЭД – ХАЙР – ИРЭЭДҮЙ” БАЯРЫН ХӨТӨЛБӨР БЭЛЭН БОЛЛОО

2025-05-28 73
Хэнтий аймаг | 2025 оны 5-р сарын 29 – 6-р сарын 01-02 Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүл–нийгмийн хайр энэрлийг түгээх зорилготой Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын хөтөлбөрийг Хэнтий аймаг энэ жил илүү өргөн хүрээтэй, уран сайхны тоглолт, хэлэлцүүлэг, хүслийн 14 станц бүхий соёлын арга хэмжээнүүдтэйгээр зохион байгуулахаар боллоо.

🔰 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-05-27 49
✅ Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь авлигатай тэмцэх зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, иргэд болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

📝 2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН СЭДВИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-27 48
Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газар 2026 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн аудитын сэдвийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл иргэд, олон нийтээс нээлттэй авч байна.

✅ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ТАСАГТ НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2025-05-26 41
Өнөөдөр /2025.05.24/аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Түмэнжаргал нар Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт нэн шаардлагатай байсан суурин зориулалттай нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө.

ӨНДӨРХААН ХАЙРХАНЫГ ЭНЭ САРЫН 31-НД #БЭЛЭЭС НЬ ТАХИНА ✅️✅️✅️

2025-05-26 40
Хан Хэнтийчүүдийн шүтээн болсон Өндөрхаан хайрханы тахилга энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн тахилгыг хайрханыхаа орой дээр бус, бэлээс нь тахихаар шийдвэрлэсэн байна.

#ХӨГЖИЛД_ЧИГЛЭСЭН_НИЙГМИЙН_АЖИЛ СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2025-05-26 43
✅ Хэнтий аймгийн бүх салбарын нийгмийн ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих, орчин үеийн нийгмийн ажлын олон улсын туршлага, хүүхэд хамгааллын шинэ мэдлэг мэдээлэл өгч чадавхжуулах зорилготой “Хөгжилд чиглэсэн, нийгмийн ажил” анхдугаар сургалт зөвлөгөөнийг өнөөдөр /2025.05.26/ өдөр зохион байгуулж байна.

🔰ЖАРГАЛТХААН СУМАНД МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН 12 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2025-05-26 40
Жаргалтхаан суманд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн ээлжит 12 дугаар чуулга уулзалт 2025 оны 5-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд, фермерүүд, хоршоод, хувийн хэвшлийн төлөөлөл, 200 гаруй малчид оролцож байна.

🔰ХЭНТИЙ АЙМГИЙН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВИЙГ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛ БОЛЛОО

2025-05-21 53
Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Сэцэнханы хүрээ-Гүндүгаварлин хийд хамтран Хэнтий аймгийн Бурханы Шашны хийдүүдийн ловон лам нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бурхан Шашинтны төвийг байгуулах хурлыг зохион байгууллаа. Хурлаар Бурханы шашинд тулгамдаад буй аливаа асуудалд дүгнэлт хийн, цаашдын хөгжил, үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж хэлэлцэх юм.

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШСЭН ИРГЭДЭД САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-20 48
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар захирамжаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавьж ажиллах үүрэг бүхий "Иргэний зөвлөлийн гишүүн" сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

2025-02-27 33
Төрийн албаны зөвлөлөөс батлагдсан албан тушаалын тодорхойлолт. САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%